Bainuu.MN
Зураагийн хадны зураг
Үзмэр

Зураагийн хадны зураг

Зүүнхангай сум, Увс

Тайлбар

Увс аймгийн Зүүнхангай сумын төвөөс хойш 14 километрт орших Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадыг “Зураагийн улаан хад” хэмээнэ. Дунд талын хоёр хаданд эртний хүмүүсийн улаан зосоор зурсан зургууд бий. Эдгээр хаданд нисэж яваа шувуу мэт дүрс, зөв буруу солбисон дэгрээ тэмдэгнүүд, хавирган сар мэт дүрс, дундаа цэгтэй гурвалжин дүрс, Х үсэг мэт дүрс, олон тооны

Зураагийн хадны зураг 2

цэг зураас, дугуй цагираг босоо зурааснууд, янгирын толгой бүхий урт иштэй эдлэл, амьтны арьс дэлгэсэн мэт дүрс, алцайж зогссон хүний дүрс, хоёр гараа унжуулан зогссон хүн, цээж их биеийг гурвалжин дүрсээр гаргасан зэрэгцээ хоёр хүн, хоёр гараа дэлгэж нэг гартаа юм барьсан хүн, салаа оройтой малгай өмсөөд бүжиглэж байгаа мэт хоёр хүн, хөлөө өвдгөөр нь нугалан дутуу явган

Зураагийн хадны зураг 3

сууж хоёр гараа дэлгээд нэг гартаа ямар нэгэн юм барьсан хүн зэрэг дүрслэлүүд байдаг. Энэхүү дурсгалууд нь шинэ чулуун зэвсгийн үед холбогддог ажээ. Мөн овог отгоороо ан хийж буй дүрслэл бий. Дэлхий дээр ийм утга агуулгатай зураг 2 байдаг бөгөөд нөгөө нь Америкийн Аляскад байдаг байна. Салхи, ус бороо зэрэг байгалийн элэгдэлд орж дүрслэл нь нэлээд бүдгэрсэн байдаг.