Bainuu.MN
Хужирт рашаан сувилал
Үзмэр

Хужирт рашаан сувилал

Хужирт сум, Өвөрхангай

Тайлбар

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний

Хужирт рашаан сувилал 2

үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчийн зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчний үед хэрэглэнэ. Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар зохион байгуулдаг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай өөрөөр хэлбэл, кардиогены

Хужирт рашаан сувилал 3

шок, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин IIБ түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хужирт рашаан сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай.