Bainuu.MN
Тэвш уул
Үзмэр

Тэвш уул

Богд сум, Өвөрхангай

Тайлбар

Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүгт салбарлан тогтсон хар уулыг тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон төрлийн хадны сүг зураг байхаас гадны булш хэрэгсүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон. Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрслэсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургууд үхэрт нуруу ачсан, ямар нэгэн

Тэвш уул 2

зүйлийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрслэсэн байна. Мөн амьтдыг хашаа хороонд оруулж буй, морьтой хүмүүсийг гартаа сүх чийдэм барьснаар, янгирыг нум сумаар харваж байгаа зэрэг олонтааг үзүүлж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачдын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөлгөлсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганч аралтай дөрвөн морь хөлөглөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна. Эдгээр зургийг А.П.Окладников, П.И.Кожин, Д.Дорж, Э.А.Новгородва, Д.Цэвээндорж нар судалсан

Тэвш уул 3

байдаг. Эдгээр тэрэгний дугуйн хигээс нь янз бүрийн тоотой байгаа нь тэрэгний хувьсал хөгжилийн түүхийг харуулж байгаа бөгөөд А.П.Окладников скиф үе буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д.Дорж Х.Т.Ө III-I зуунд хамруулан үзсэн байна. Д.Дорж нь уг дөрвөн дугуйтай тэргийг “гэр тэрэг” гэж үзсэнтэй олон судлаачид санал нийлдэг. Тэвш уулийн тэргэний болон тэргэтний зургийг судлах ажил үргэлжилж байгаа бөгөөд 1997 онд Г.Гонгоржав уг уулийн Ар элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийг дайн байлдааны зориулалттай байж болох юм гэж үзсэн байна.