Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
Улаанхус сум, Баян-Өлгий
Тайлбар
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг. Эрт балар цагийн хүмүүсийн хойч

үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн уран зургийн галерей юм. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно. 1994 онд Монгол, Америк, Оросын эрдэмтэд хамтран судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999

онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ. Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн зэрэг дүрслэл байдаг.
Ойролцоох буудлууд

Махсум Центр
Өлгий сум, Баян-Өлгий
Түмэн
Өлгий сум, Баян-Өлгий
₮80,000 /шөнө

Г. Золбаяр
Өлгий сум, Баян-Өлгий
₮30,000 /шөнө

Монгол Найман Оргил
Өлгий сум, Баян-Өлгий
₮250,000 /шөнө

Думан зочид буудал
Өлгий сум, Баян-Өлгий
₮75,000 /шөнө

Баян Цамбагарав Интэрнейшнл
Өлгий сум, Баян-Өлгий
₮90,000 /шөнө

