Bainuu.MN
Цагаан агуй
Үзмэр

Цагаан агуй

Баянлиг сум, Баянхонгор

Тайлбар

Цагаан агуй нь Баянхонгор аймгийн нутаг Бага Богд уулын өмнөд хэсэгт Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай, оршино. Уг агуй цул шохойн чулуун уулын бэлд шохойн чулуун уулыг хөндлөн огтолсон гүн хавцалд баруун тийш харсан 3.5 метр өргөн, 3.2 метр өндөр амтай. Агуйн нийт урт 44.1 метр, 4.5 метр дундаж өндөртэй, 4.4 метр дундаж өргөнтэй. Хоорондоо нарийн хонгилоор холбогдсон

Цагаан агуй 2

дөрвөн том танхимтай. Эхний хонгил нь 8.0 х 9.6 метр хэмжээтэй бөгөөд дараагийн танхимуудын хэмжээ 2.0-3.0 метрээр буурдаг юм. Агуй үүссэн чулуу нь венд – кембрийн үеийн настай антигжсан шохойн чулуу юм. Уг агуй нь хэвтээ шинжийн карстын агуй юм. Агуйн хана дээврийн хэсэгт үүссэн ан цав маш бага, ургуу бана, унжуу бана ерөөсөө байхгүй. Гурав дах танхимд нилээд том яндан хоолой үүссэн бий. Агуйн

Цагаан агуй 3

хана дээврийн хэсэг нь том том талсттай шаравтар өнгөтэй исланд жоншны талстаар бүрхэгдсэн байна. Агуйн дээвэр нь бөмбөгөр хэлбэртэй, танхимуудын шал нь тэгш хавтгай юм. Агуйн эхний танхимд 9.0 метр урт, 3.2 метр өндөр, 3.5 метр өргөн хонгилоор дамжин орох бөгөөд энэ танхим саруул уужим юм. Танхимын дээврийн хэсэгт тооно хэлбэрийн том онгорхой бий. Агуйн гэрэлтэй бүс, адаад шилжилтийн бүс нилээд их юм.