Bainuu.MN
Бичигт хад
Үзмэр

Бичигт хад

Баянлиг сум, Баянхонгор

Тайлбар

Баянгийн нурууны Их Бичигтийн аманд эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галарей бий. Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг.

Бичигт хад 2

Энэ зургийг МЭӨ-III мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхлэж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол

Бичигт хад 3

гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг ба тоо хэмжээ, илэрхийлсэн сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил, уран сайхан урлагийн бүхий л шинж чанараараа төв болон дундад азийн хадны сүг зургуудын дотор тэргүүн зэрэгт орох түүхийн хосгүй дурсгал юм.