Bainuu.MN
Шаргалжуутын халуун рашаан
Үзмэр

Шаргалжуутын халуун рашаан

Эрдэнэцогт сум, Баянхонгор

Тайлбар

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 670 орчим километр зайтай оршдог. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах 108 рашаан бий. Тэдгээр рашаанууд нь манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай нь юм. Ихэнхи ундарга нь 60-93 хэмийн халуун, хүхэрлэг, шаварлаг байдаг учраас эмчилгээнд ч хэрэглэдэг. Шаргалжуут хэмээх

Шаргалжуутын халуун рашаан 2

нэрний учир нь Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэгэн удаа Манжийн яаралтай мэдээ авч явсан элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаараа эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс үүдэн манжууд уг голыг “Шар галзуутын гол” хэмээн нэрийдсэн байна. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудуулахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөжээ. Энэхүү рашаан нь хэдэн зууны тэртээгээс анагаан эдгээх чадвараараа гайхагдаж, өвчиндөө

Шаргалжуутын халуун рашаан 3

шаналсан олон ардыг “тэнхрүүлэн тэтгэсэн буянт ус” билээ. Рашааны тогтоц нь, алгаа дэлгээд бүх эрхтэн, махбодь, эд эсээ дэлгэн хэвтэж байгаа хүний хэлбэртэй. Баянхонгор аймаг Шаргалжуутын рашаанаараа нэн алдартай. Тус рашаанд дотоод, гадаадын олон жуулчин, мөн өвчнөө анагаах, амарч сувилуулах хүсэлдээ хөтлөгдсөн олны хөл татарна гэж үгүй. Халуун рашаан нь далайн түвшнээс дээш 1990 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрлах бөгөөд Баянхонгор хотоос 60 км-ийн зайд оршдог.