Үзмэр
Холбоолж нуур
Богд сум, Баянхонгор
Тайлбар
Баянхонгор хотоос зүүн өмнө зүгт 100 км зайд орших Холбоолжийн ягаан давс хэмээн алдарсан Холбоолж нуур нь хүнсний давсны томоохон орд газрын нэг бөгөөд эрт

дээр үеэс хүмүүс давсанд орж, шавар эмчилгээ хийдэг ард эмчилгээний томоохон түшиц газрын нэг юм. Мөн давст нуурын зэрэгцээ орших нуурт төрөл бүрийн усны

шувууд, тэдний дотроос хайр дурлалын бэлэгдэл хэмээн нэрлэдэг хун шувууд ихээр цуглардаг учир нутгийн иргэд энэ нуурыг Хунт нуур хэмээн нэрлэдэг юм.

