Өлгий хийд
Мандах сум, Дорноговь
Тайлбар
Дорноговь аймаг Мандах сум. Өлгийн хийд Мандах сумын нутагт байх Өлгийн хийдийг Сайшаалт ерөөлтийн 7-10-р он буюу 1802-1806 оны хооронд Өгий уулын ингэрт байгуулж Богд Жавзандамба хутагтаас “Жанчивтэгчилин” хийд хэмээн нэр шагнуулжээ.Хожим нь Богд хаант монгол улсын Олноо Өргөгдсөн 3-р он буюу 1913 онд Бодь Амгалант хийд хэмээх нэр авжээ.1920-иод

оны сүүлчээр Өлгийн хийд нь Цогчин, Жүд. Манба, Ганжуурын дуган сахиусын дуган гэсэн 5 сүм дугантай 100 гаруй лам хуврагтай хийд байв.Энэ хийдэд цам гардаггүй байсан ба зуны эхэн сард Майдар эргэдэг, зуны адаг сард Хайлан хурдаг, намрын дунд сард Ганжуур эргэдэг байсан тухай мэдээ байна.1937 оны эхээр Өлгийн хийдийн хурал номыг сэргээсэн ба одоо

1 дугантай 3-4 лам хурж байна. Өлгий уулын бэлд ууландаа шахан баригдсан хийд. Баруун хойд талд нь Баян улаан хайрхан байна. Зүүн хойд талд нь Хорго хайрхан байна. Урд талд нь Эргэтийн зоо гэж 60км том элс. Баян улааны рашаан Халзан булаг. Баруун хойна нь Даянч ламын агуй. Сүмийн ард Өлгий лам. Зүүн хойно нь Жамсрангийн ам. Шагай харвадаг ам.
Ойролцоох буудлууд

Цутгалан гүн ххк
Замын Үүд сум, Дорноговь
₮90,000 /шөнө
Ивээлт ноён хайрхан трейд
Замын Үүд сум, Дорноговь
₮25,000 /шөнө
Хан-Өлгий
Сайншанд сум, Дорноговь

Гүрт-Уул ххк
Замын Үүд сум, Дорноговь
₮98,000 /шөнө

Говь-Ээж
Замын Үүд сум, Дорноговь
₮60,000 /шөнө

Шонхормед ХХК
Замын Үүд сум, Дорноговь
₮40,000 /шөнө

