Bainuu.MN
Их бурхант цогцолбор
Үзмэр

Их бурхант цогцолбор

Халхгол сум, Дорнод

Тайлбар

Дорнод аймаг, Халх гол сум Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онд бүтээсэн

Их бурхант цогцолбор 2

дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил

Их бурхант цогцолбор 3

хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий.