Үзмэр
Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
Халхгол сум, Дорнод
Тайлбар
Шонх таван толгойн хүн чулуун хөшөө Дорнод аймаг, Халх гол сум Төв Азийн Эртний нүүдэлчдийн сүрлэг, дурсгал, оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө Дорнод монголын нутагт нэлээд бий. Уг хүн чулуун хөшөөг XIII-XIV зууны язгуурлаг

хүний оршуулгын зан үйлд зориулж үлдээсэн дурсгал хэмээн үздэг. Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд уг дурсгалыг тайлбарлахдаа тэр үеийн хүмүүс оршуулсан хүнийхээ мөнхийн харуул болгож, сүнс, хойд насыг эрхэмлэдэг заншлын дагуу

энэ дурсгалыг бүтээжээ гэдэг санал дэвшүүлсэн байдаг, Дорнод Монголын хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна.






