Bainuu.MN
Халх, Нөмрөгийн сав газар
Үзмэр

Халх, Нөмрөгийн сав газар

Халхгол сум, Дорнод

Тайлбар

Төв Азийн нэгэн гайхамшиг Монголын Дорны их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тутам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжилэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгана.

Халх, Нөмрөгийн сав газар 2

Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм. Халх, Нөмрөгийн сав газар

Халх, Нөмрөгийн сав газар 3

нь энэхүү хоёр голоос гадна олон жижиг гол горхи, голын татам, бургасан шугуй бүхий голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулын хөндий, нуга, намгархаг газар хийгээд, элсэн манхан бүхий дов толгод, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоцтой билээ.