Морин хуур
Өлзийт сум, Дундговь
Тайлбар
Дундговь аймгийн төвийн Хар овооны тэнд Соёл амралтын хүрээлэнд 7 метр 40 сантиметр өндөртэй морин хуурыг 2007 онд бүтээн залжээ. Өргөн нь 1.5 метр бөгөөд 40 сантиметрийн зузаантай. Сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогзол нар бүтээжээ. Толгойг нь модоор

сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг төмөр троссоор, их биеийг лист төмрөөр хийж бор шаргал өнгийн боронзон будгаар буджээ. Дуу хуурын өлгий нутаг гэгдэх Дундговь аймагт Монголын хамгийн том морин хуур байдаг. Түүний өндөр нь дөрвөн давхар барилгатай

дүйцэх юм. Дэлхий дахиныг хос чавхдасаараа уяруулан, байлдан дагуулсан морин хуурыг Монголчууд дээдэлдэг. Морин хуур хөгжмийг бараг мянгаад жилийн өмнөөс үүсгэсэн бөгөөд Монголчуудын тусгаар тогтнолын хамгийн том бэлгэ тэмдэг, баталгааны нэг юм.
Ойролцоох буудлууд

Тэмүүжин
Сайнцагаан сум, Дундговь
₮60,000 /шөнө

Cүүж өртөө мандал ХХК / Ашид /зочид буудал
Сайнцагаан сум, Дундговь
₮90,000 /шөнө

Алтан Цант ХХК
Сайнцагаан сум, Дундговь
₮75,000 /шөнө

Чандмань буудал
Сайнцагаан сум, Дундговь
₮60,000 /шөнө

Дэлгэрэхбүрд ХХК
Сайнцагаан сум, Дундговь
₮90,000 /шөнө

АЧЛАЛ-ОРГИЛ ХХК
Сайнцагаан сум, Дундговь
₮200,000 /шөнө

