Цайз хэрмийн туурь
Тэс сум, Завхан
Тайлбар
Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт орших, сумын төвөөс баруун хойш 5 км зайд уулын оройд байх түүх соёлын томоохон дурсгалт өв болсон Цайз хэрмийн туурь нь 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгалд тооцогддог ба цэрэг шашны

зориулалттай түүхийн ул мөрийг хадгалжээ. Харуулын цамхаг болж байсан энэ уулын доод бэлд хийдийн туурь, гэрийн буурь, 2 дуганын ул мөр байх нь улам сонирхол татахуйц болгоно. Сүмийн оройд 2 дугана барьсан байх ба, урд үзүүрт нэгэн жижиг

суварга, хойд талд нь арай том суварга босгосон нь шашин соёлын томоохон олдвор, түүхийн гэрч болон үлджээ. Нутгийн ард олон “Сүмт толгой” хэмээн нэрлэдэг бөгөөд, Сүмт толгой дээрээс Тэс сумын нутаг алган дээр байгаа мэт харагддаг байна.
Ойролцоох буудлууд

Завхан жинст нэмэр ххк
Улиастай сум, Завхан
₮130,000 /шөнө
River800
Тосонцэнгэл сум, Завхан

Мандир титан ХХК
Улиастай сум, Завхан
₮160,000 /шөнө

Манлай Од ХХК
Улиастай сум, Завхан
₮60,000 /шөнө
Алтай hotel
Тосонцэнгэл сум, Завхан

Загасан нүд-Загастай ХХК
Улиастай сум, Завхан
₮185,000 /шөнө

