Bainuu.MN
Алтан элсний дархан цаазат газар
Үзмэр

Алтан элсний дархан цаазат газар

Зүүнговь сум, Увс

Тайлбар

Алтан элсний кластср нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг элсний зүүн хэсгийн Алтан элсийг ларна. Талбай нь 177.5 мянган га юм. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элний нүүлт зэрэг яын нөлөөнд автагдаагүй манхан элс, эрт дээр үсийн амьтдын үлдэгдэл, түүхийн дурсгалыг Хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авчээ. Алтан элсний

Алтан элсний дархан цаазат газар 2

гарал үүсэл нь нэг талаас нуур-пролювийн гаралтаи дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үстэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Уг бүлгэмдэлд хиаг, ерхөг, агь, ганга, цагаан бургас зэрэг ургамал ордог. Элсний урд хаяа дагуу хэсэг, хэсэг нарс, шинэс, чацаргана

Алтан элсний дархан цаазат газар 3

ургана. Амьтдаас суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна. Алтан элс нь дов толгодлог гадаргатай ба түүнийг элсний зүүн хэсэгт элсэн дунд орших Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс гэрчилнэ. Алтан элсний кластсрт элсэн манхнаас гадна түүнд бэхлэгдэн ургасан бага хэмжээний нарс, шинэс, чацаргана нь маш их юм.