Bainuu.MN
Хан Хөхий уулс
Үзмэр

Хан Хөхий уулс

Цагаанхайрхан сум, Увс

Тайлбар

Нийслэл Улаанбаатар хотоос 1160 км, Аймгийн төв Улаангомоос 270км зайд алслагдсан. Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад

Хан Хөхий уулс 2

чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Хан Хөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу

Хан Хөхий уулс 3

түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмаз эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий. Эрт дээр үеэс ургамал амьтнаар баялаг гэдгээрээ алдаршжээ. YI-YIII зууны үед Түрэг үндэстнүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Ханхөхий уулыг тахин шүтэж байсан тухай баримт байдаг.