Чандмань уулын дурсгал
Улаангом сум, Увс
Тайлбар
Улаангомын сав газар бол эртний их түүхтэй, соёл иргэншлийн өлгий болсон нутаг юм. Хархираагийн нуруунаас буусан олон голуудын үржил шимт хөндий. Улаангомын сав нутаг нь нэн эртнээс хүн оршин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүс нутаг байж түүхийн олон үеийн дурсгалыг өөртөө агуулсаар иржээ. Монгол алтайн нуруу, их нууруудын хотгор нь эртний хүмүүсийн өлгий нутгийн нэг байсан нь Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах цөөн хэдэн дурсгалууд эндээс олдсонтой холбоотой. Тэр дундаа Улаангомын хэмээн тодотгогдох Чандманий соёл бол Монгол, Төв ази төдийгүй дэлхий дахины хэмжээнд яригдах бие даасан цогцолбор соёлын нэгэн мөнөөс мөн ажээ. Эл дурсгал нь хүрэл, төмрийн түрүү үеийн хоёр томоохон

иргэншил болох дорнод монголын дөрвөлжин булш, дундад азийн скифийн соёл иргэншилийн холбоосон дээр оршиж тэр утгаараа энэ хоёр соёл иргэншлийн агуулгыг аль алины нь онцлогийг өөртөө агуулсан ихээхэн өвөрмөц онцлог бүхий дурсгал. Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бурэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм. Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ. Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан

нь олон зүйлээр илэрч байдаг. Мөн онд энэ тухай Г.Жамъян, Т.Бямбадорж нар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд мэдээлсэн ажээ. Уг мэдээллийн дагуу доктор Д.Дорж газар дээр нь ирж тандалт үзлэг хийн томоохон дурсгал мөн болохыг нь тогтоож, дараахан Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан “Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги” судлан шинжсэн байна. 1972-1974, 1981-1982 онуудад нийт 56 булш малтан шинжилсэн ажээ. Энэхүү дурсгалыг судлан шинжээд эндээс олдсон дурсгалуудыг адил төстэй дурсгалуудтай харьцуулан судлаад бие даасан соёл мөн болохыг тогтоон “Чандманий соёл” хэмээн нэрийджээ. “Чандманий соёл” нь МЭӨ VII-III зуунд холбогдоно.
Ойролцоох буудлууд

их наяд эхлэл
Улаангом сум, Увс
₮80,000 /шөнө

Улаангом Зочид Буудал
Улаангом сум, Увс
₮75,000 /шөнө

мягмаржав
Улаангом сум, Увс
₮90,000 /шөнө
Цэнгүүнчингүүн
Улаангом сум, Увс
₮80,000 /шөнө

Төгс бүрэн арвижих ххк
Улаангом сум, Увс
₮150,000 /шөнө
Үрлэнсондор
Улаангом сум, Увс
₮80,000 /шөнө

